Saturday, April 14, 2012

Цаг хожих 10 арга



1.Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2.
Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгзхийн хагас гэдгийг бүү март.

3.Цаг
үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4.Т
өлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

5.Байнга
өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.

6.Ажлы
нхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьжтаныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.

7.
Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хөрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.

8.Нэг дор хэд хэдэн з
үйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.

9.
Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.

10.Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийжчадна.

Энийг уншсан юм чмнь өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Танд тус болно гэж найдаж байна. 

Mongolian military parade 2011


Monday, April 9, 2012

http://www.youtube.com/watch?v=clGyc9SKw1U&feature=related

"On guard duty on Aj Bogd Mountain". by Bat-Orgil. 

ХХА

Хэрвээ та Монголын Хил Хамгаалах Алба гэдгийг мэдэхгүй бол http://bpo.gov.mn/ энэ холбоосоор орж бага боловч гэсэн мэдээллийг олж мэдээрэй. "Улс орон унтаж байхад тэд унтдаггүй албаа хааж байдаг юм". 

Калининградынхан

2011 оны 6 сард.
Энэ зурган дээр байгаа хүмүүс бол манай сургуулийн шилдгүүд буюу Монголчууд. Бид хэд харь нутагт улсынхаа нэрийг муу хэлүүлэхгүйн тулд их хичээдэг. Энд 2008 оноос эхлэн Монголын ХХЕГазраас холбооны инженерийн мэргэжлээр сургахаар залуучуудыг шалгаруулж жил болгон 5 сонсогчийг явуулдаг. 2012 оны байдлаар 20 Монгол сонсогч сурч байгаагийн нэг нь би билээ.